Гар утсыг нь хураасанд уурласан сурагч сургуулийн дотуур байранд гал тавьжээ. Өмнөд Америкийн Гайана улсад даваа гарагт гарсан галд 19 хүн, голдуу сурагч охид амь үрэгдсэн байна.

Өсвөр насны сэжигтэн одоогоор түлэгдсэн байдалтай эмнэлэгт байгаа бөгөөд гал тавьснаа хүлээн зөвшөөрсөн гэв.

“AFP” агентлагт ярилцлага өгсөн засгийн газрын эх сурвалжийн хэлснээр эрх баригчид сурагч охины эсрэг хэрэг үүсгэх эсэх талаар судалж, хууль ёсны зөвлөгөө авч байгаа аж.

Гал угаалгын өрөөнөөс эхэлж, барилгыг бүхэлд нь шатаасан бөгөөд тухайн үед дотуур байранд 57 сурагч байрлаж байжээ.

Төвийн Махдиа хотод болсон гал түймрээс амьд үлдсэн сурагчид шөнө бусдынхаа хашхирах дуунаар сэрсэн тухайгаа хэвлэлд ярьсан байна.

“AP” агентлагийн мэдээлснээр ахимаг насны эрэгтэйтэй харилцаатай байсан шалтгаанаар сурагч охинд сахилгын шийтгэл хүлээлгэж, утсыг нь хураан авахад охин хариугаа авна хэмээн заналхийлсэн байна.

Мөн дотуур байрны захирал сандарсандаа хаалганы түлхүүрийг олж чадаагүй нь тогтоогджээ. Түүний таван настай хүү галд амь үрэгдсэн байна.

Гал сөнөөгчид хүмүүсийг галаас аврахын тулд барилгын ханыг нурааж байсан гэдэг. Гэвч эхэндээ цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж галыг унтраахад хүндрэл учирсан байна.

Амиа алдсан хохирогчдын ихэнх нь уугуул хүүхдүүд байсан бөгөөд өөр хэд хэдэн хүн шархаджээ. Хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн ба заримынх нь биеийн байдал хүнд хэвээр байгаа аж.

Гал хүчтэй байсан учраас амь үрэгдэгсдийн заримыг танихын аргагүй болсон байна.

Эх сурвалж: BBC

#Гал түймэр, #сурагч, #Гайана, #дотуур байр,