Нэг шөнийн дотор Орос 30 далавчит пуужин харвасны 29-ийг нь Украины тал сөнөөжээ. Мөн өмнөд хэсгийн Одесса хотод болсон халдлагын улмаас нэг хүн амь үрэгдсэн болохыг Украины арми пүрэв гарагт мэдэгдэв.

Өчигдөр шөнө Оросын хүчин Киевт цохилт өгсөн бөгөөд энэ нь нэг сарын дотор Украины нийслэлд болж буй ес дэх удаагийн халдлага юм. Агаарын довтолгооноос хамгаалах хүчний сөнөөсөн пуужингууд Киевийн зүүн хэсэгт унахдаа гал гаргаж бага хэмжээний хохирол учруулсан ч нийслэлд хохирол учраагүй гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Украины армийн мэдээлснээр Оросын өнгөрсөн шөнө харвасан далавчит пуужингуудыг Хар тэнгисийн ус, агаар, хуурай газраас харвасан байна. Иранд үйлдвэрлэсэн хоёр “Shahed” довтолгооны нисгэгчгүй онгоц мөн халдлагад оролцжээ. Түүнчлэн тагнуулын хоёр нисгэгчгүй онгоцыг Украины тал устгасан байна.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч генерал Валерий Залужный “Киевийн дээгүүрх бүх байг буудаж унгасан” гэж “Telegram”-д нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Одесса хотын албаныхны мэдээлснээр агаарын довтолгооноос хамгаалах системд оногдсон пуужин тодорхойгүй аж үйлдвэрийн байгууламж дээр унаж, нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан байна.

Украин Орост эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахын тулд сөрөг довтолгоо хийхээр бэлтгэж байгаатай холбогдуулан Оросын хүчин сүүлийн долоо хоногт агаарын цохилтоо эрчимтэй нэмэгдүүлээд байгаа.

Гэсэн ч барууны холбоотнуудаас нийлүүлсэн дэвшилтэт системээр зэвсэглэсэн Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин Оросын агаарын довтолгоог амжилттай няцаасаар байна.

Тэр дундаа, Украины хүчин мягмар гарагт Оросын зургаан “Кинжал” хэт авиан пуужинг устгаснаа мэдэгдсэн.

Москва уг мэдэгдлийг үгүйсгэсэн боловч хэт авиан пуужингийн технологи дээр ажиллаж байсан эрдэмтдийнхээ эсрэг “эх орноосоо урвасан” хэрэг үүсгэсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Киев, #ОРос, #Украины дайн, #Одесса,