Оксфордын англи хэлний толь бичгийн хамгийн сүүлийн хэвлэлд Солонгосын хөгжим, хоолны соёлын талаар ойлголт өгөхүйц 20 гаруй үг хэллэгийг шинээр нэмжээ.
Анх 2016 онд Оксфордын англи хэлний толь бичигт “K-Pop“ гэсэн үгийг нэмж байсан бөгөөд өдгөө гадны улс орнууд тус улсын соёл урлагийг ихээхэн сонирхох болж, K-drama, K-beauty зэрэг “K-“ угтвар бүхий үгнүүдийг хэрэглэх болсон.
2021 оны есдүгээр сард шинэчилсэн толь бичигт нэмэгдсэн үгнүүдээс дурдвал,
Тус толь бичигт “кимчи” гэх үгийг 1976 онд нэмж байсан бол энэ удаад Солонгосын хоолны соёлтой холбоотой “bulgogi” буюу нимгэн хэрчсэн үхэр эсвэл гахайн мах, “chimaek” буюу солонгос маягийн шарсан тахиа болон шар айраг гэсэн үгнүүдийг нэмж оруулсан байна.
"Үгсийн сангийн шинэчлэл нь зөвхөн Их Британи, АНУ зэрэг англи хэлний уламжлалт төвүүдээр хязгаарлагдахгүй болсныг харуулж байна” хэмээн Оксфордын англи хэлний толь бичгийн редакц онцолжээ.
Эх сурвалж: The Guardian

#Дэлхийн мэдээ, #Оксфорд, #Солонгос,