Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран ор зохицуулах баг гарган ажиллуулж байгаа. Уг зохицуулалтын баг ажиллаад 10 гаруй хонож байна. Өмнө нь УОК дээр байрлаж байсан бол одоо ЭМЯ-нд байрлаж байгаа. Уг баг ажилласнаар эмнэлэгт нэн яаралтай хэвтэх шаардлагатай буюу улаан эрэмбийн хүмүүс зохицуулалтад орж, хэвтэн эмчлүүлэх боломжоор бүрэн хангагдсан. Сүүлийн өдрүүдэд нийслэлд бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоотой холбоотойгоор шаардлагатай хүмүүсийг орхигдуулахгүйгээр эмнэлэгт хэвтүүлж байгаа.

Нэг асуудал байгаа нь, улсын хэмжээнд нэн яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн 30-аас дээш хувийг хэвтүүлж байгаа. Энэ статистик олон улсад 1-3 хувьтай л байгаа. Харин бид хамгийн багадаа 10-15 хувийг хэвтэн эмчлүүлэх тусламжийг түлхүү үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 орчим мянган орон дээр хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй нийт иргэний 1.8 хувь нь нэн хүнд ангиллын өвчтөн байна. Харин 11 орчим хувийнх нь биеийн байдал хүнд ангилалд орно. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж байна” гэв.

#live, #вакцин, #Коронавирус, #хөсүт, #эмя, #Эрүүл мэндийн яам,