-2022 онд гурван хувийн хүүтэй зээлд 111 тэрбум төгрөг зарцуулна-
Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд өнөөдрийн байдлаар нийслэлд 10 мянган аж ахуй нэгж, иргэн хамрагдсан бол орон нутагт энэ тоо 10 мянга болжээ.
Тэгвэл энэхүү зээлийг ирэх 2022 онд үргэлжлүүлж, 111 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Энэ талаар Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг "Барьцаа хөрөнгийн дутагдалтай зээлүүдэд нэг тэрбум тутамд 420 сая төгрөгийн батлан даалт гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийн нөхцлөөс шалтгаалж 30-60 хувьд нь батлан даалт гаргадаг.
Гэсэн хэдий ч энэхүү зээлийн хэмжээ ЖДҮ-дэд бага байна гэж үзээд 2022 оноос хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээлд батлан даалт гаргахаар судалгааны ажлыг эхлүүлээд байна" гэлээ.
Нэмэлт:
Монгол Улсын “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ” хууль 2012 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Уг хуулийн хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр Зээлийн Батлан Даалтын Санг үүсгэн байгуулахаар Засгийн газар, ТББ, Олон улсын байгууллагын төлөөлөл үүсгэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурав. 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сангийн дүрэм батлагдсанаар ”Зээлийн Батлан Даалтын Сан“ үүсгэн байгуулагдсан.
Сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо юм. Зээлийн Батлан Даалтын Сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага юм.

#онцолсон, #Зээлийн батлан даалтын сан,