Ази, Номхон далайн орнууд “Омикрон” хувилбараас үүдэлтэй ковидын тохиолдол нэмэгдэхэд бэлтгэхийн тулд эрүүл мэндийн чадавхиа сайжруулж, ард иргэдээ бүрэн вакцинжуулах хэрэгтэй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) баасан гарагт мэдэгдэв.

“Омикрон” хувилбарыг өнгөрсөн сард Африкийн өмнөд хэсэгт анх илрүүлсэн бөгөөд ДЭМБ-аас "анхаарал хандуулах хувилбар" хэмээн ангилж, одоогоор эрдэмтэд халдварлах чадвар, өвчний хүндрэл үүсгэдэг эсэхийг тогтоохын тулд мэдээлэл цуглуулсаар байна.

Олон улсууд аялал жуулчлалын дүрмийг чангатгах замаар хариу арга хэмжээ авч байгаа хэдий ч шинэ хувилбар богино хугацаанд 20 гаруй оронд бүртгэгдээд байна. Энэ долоо хоногт Ази тивд илэрч эхэлсэн бөгөөд Австрали, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, Энэтхэг зэрэг орнуудад халдварын тохиолдол батлагдсан.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай "Хилийн хяналт тогтоосноор цаг хожих боломжтой боловч улс орон, нийгэмлэг бүр тохиолдлын шинэ өсөлтөд бэлтгэх ёстой" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

"Улс орнууд хилийн арга хэмжээнд найдах хэрэггүй. Хамгийн гол нь халдвар авах өндөр магадлалтай эдгээр хувилбаруудад бэлтгэх явдал юм. Одоогийн байдлаар бидэнд байгаа мэдээллээр арга барилаа өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна" гэж Касай хэлэв.

Тэрээр хэлэхдээ улс орнууд “Делта” хувилбартай тэмцсэн аргаа ашиглах хэрэгтэй бөгөөд эмзэг бүлгийг бүрэн вакцинжуулж, маск зүүх, нийгмээс тусгаарлах дүрэм зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалав.

Эх сурвалж: Reuters

#Ази номхон далайн бүс нутаг, #дэмб, #Коронавирус, #Омикрон,