Эрдэмтэд “Омикрон” хувилбарын дэлхийн даяар үзүүлэх нөлөөллийн цар хүрээг тодорхойлохоор ажилласаар байгаа. Ингэхэд “Омикрон” нь ноцтой асуудал үүсгэж болзошгүйг нотлох баримтууд харуулж эхлэв.

“Омикрон”-ы халдварлах чадвар хэр вэ?

ДЭМБ-ын мэдээлснээр энэ хувилбартай холбоотой нас барсан тохиолдол хараахан гараагүй байгаа ч одоогоор “Омикрон” хувилбар 38 улсад илэрлээ. Хамгийн сүүлд АНУ, Австрали улс шинэ хувилбарын дотоодын халдварыг баталжээ. Иймд олон улс орон хөл хорионы шинэ арга хэмжээ, аялал жуулчлалын хязгаарлалтыг тогтоож байна.

“Омикрон” хэр хурдан тархаж байгаа вэ?

“Омикрон” нь Өмнөд Африкт маш хурдан тархаж, дэлхий даяарх судлаачдыг түгшээж байна. Арванхоёрдугаар сарын 1-нд тус улсад 8,561 тохиолдол бүртгэгдээд байна. Йоханнесбург дахь Өмнөд Африкийн Халдварт өвчний үндэсний хүрээлэн (NICD) “Омикрон” хурдан тархаж байгааг батлав.

Бельгийн Левенийн Католик Их Сургуулийн хувьслын биологич Том Венселерс "Омикрон" ижил хугацаанд “Дельта”-аас 3-6 дахин олон хүнийг халдварлуулах боломжтой гэж тооцоолжээ. Тэрээр “Nature” сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Энэ бол вирусийн хувьд маш том давуу тал боловч бидний хувьд муу мэдээ" гэж хэлжээ.

“Омикрон” вирусийн эсрэг хамгаалалтаас хэр амархан зайлсхийдэг вэ?

“Омикрон” нь дархлааны системийг тойрч гарахдаа бусад хувилбаруудаас давуу талтай болохыг нотлох баримтууд харуулаад байна. Лондонгийн их сургуулийн генетикийн хүрээлэнгийн захирал, профессор Франсуа Баллу хэлэхдээ "Бидний олж мэдсэн зүйлээс харахад бусад хувилбаруудтай харьцуулахад “Омикрон” нь өмнө нь халдвар авсан, Ковид-19-ээр өвчлөөд тодорхой хэмжээний хамгаалалттай болсон хүмүүсийг дахин халдварлуулах чадвартай гэдэгт бид бүрэн итгэлтэй байж болно" гэжээ.

Вакцин үр дүнтэй юу?

Одоогийн вакцинууд нь “Омикрон”-оос сэргийлэх чадвартай гэдэгт эрдэмтэд өөдрөг үзэлтэй байна. Лондонгийн Империал коллежийн профессор Питер Опеншоу хэлэхдээ "Энэ хувилбар нь вакцинаас бүрэн зайлсхийх магадлал тун бага" гэж хэлэв.

Гэхдээ "Бидэнд байгаа вакцинууд нь бусад олон төрлийн хувилбарын эсрэг гайхалтай үр дүнтэй боловч вакцин хийлгэсэн хүмүүсийн хамгаалалтын түвшинг тодорхойлохын тулд илүү их лабораторийн болон бодит мэдээлэл хэрэгтэй" гэжээ.

“Омикрон” өвчний хүндрэл үүсгэдэг үү?

“Омикрон”-ы ноцтой өвчин үүсгэх чадварыг тодорхойлоход хангалттай удаан хугацаа өнгөрөөгүй тул хариулахад хамгийн хэцүү асуулт юм. Гэсэн хэдий ч эрт үеийн нотолгоонууд нь өөдрөг байх зарим үндэслэлийг өгч байна. "Омикрон”-ы хувьд “Альфа” болон бусад хувилбаруудтай харьцуулахад эмнэлэгт хэвтэх тохиолдол бага байна" гэж профессор Франсуа Баллу хэлэв.

Гэсэн хэдий ч ноцтой эрсдэл бага гарсан ч хувилбар илүү олон хүнд халдварласнаар улс орнуудын эрүүл мэндийн үйлчилгээнд дарамт учруулах боломжтой юм.

Дахин хэлэхэд, энэ хувилбар нь өндөр настан эсвэл өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг тогтоогоогүй байна. Гэхдээ зарим эрдэмтэд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Профессор Роуланд Као "Сүүлийн хэдэн сарын хугацаанд энэ хувилбар хүн амын залуу бүлгүүдэд тархаж байна, учир нь тэд харьцангуй хамгаалалтгүй байдаг. Гэсэн хэдий ч, энэ хувилбар нь бусад халдварт өртөмтгий ахимаг насны хүмүүст халдварлахын тулд профайлаа өөрчилж магадгүй юм” гэв.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Коронавирус, #Омикрон,