“Омикрон” хувилбар нь “Pfizer” вакцинаар үүсгэгдсэн дархлааны хамгаалалтаас хэсэгчлэн зайлсхийдэг гэж Өмнөд Африкт ажиллаж буй судлаачид мягмар гарагт мэдээлэв. Энэ нь вакцин хийлгэсэн хүмүүст “Омикрон” хувилбар хэрхэн нөлөөлж болохыг судалсан анхны туршилт юм.

Судалгааны багийг ахалсан Африкийн Эрүүл Мэндийн Судалгааны Хүрээлэнгийн ажилтан Алекс Сигал судалгааны үр дүнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Шинэ хувилбарын мутацийн хувьд вакцинаар үүсгэгдсэн дархлаанаас бүрэн зайлсхийх боломжтой юм шиг харагдаж байсан ч судалгаагаар тийм биш гэдгийг нотолсон нь ихээхэн ач холбогдолтой гэв.

Тэрээр “CNN”-д өгсөн ярилцлагадаа "Энэ хувилбар дархлааны хамгаалалтаас бүрэн зугтаж чаддаг хувилбар биш. Мэдээж зугтдаг нь үнэн. Гэхдээ үүнийг шийдвэрлэх арга зам байгаа гэж би бодож байна" гэжээ.

Сигалын баг шинжилгээнд хүний ​​уушигны эсийг ашигласан бөгөөд “Pfizer”-ын вакцинд бүрэн хамрагдсан 12 хүний ​​дээжийг шинжилжээ. Үүнд “Омикрон” хувилбар нь вакцинаар бүтээгдсэн дархлааны хамгаалалтаас бүрэн зайлсхийж чаддаггүй гэдгийг тогтоосон байна.

Мөн ковидоор өвчлөөд, дараа нь вакцин хийлгэсэн зургаан сайн дурынхны цус “Омикрон” вирусийг илүү сайн саармагжуулж байсан гэж судалгааны тайланд дурджээ.

Иймд Сигалын багийнхан "Өмнө нь халдварлаад, дараа нь вакцинжуулалтад хамрагдах эсвэл нэмэлт тун хийлгэх нь саармагжуулах түвшинг нэмэгдүүлж, “Омикрон” халдварын хүндрэлээс хамгаалах магадлалтай" гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Багийнхан вакцины нэмэлт тунд хамрагдсан хүмүүсийн цусанд туршилт хийгээгүй ч вакцинд бүрэн хамрагдаж, дараа нь нэмэлт тун хийлгэсэн хүмүүс “Омикрон” хувилбараас үүдэлтэй хүндрэлээс сайн хамгаалагдана гэж Сигал үзэж байна.

Янз бүрийн хувилбаруудын эсрэг дархлааны хамгаалалт хэрхэн ажиллаж байгааг судалсан бусад судалгаагаар Ковид-19 вакцинуудын ихэнх нь маш хүчтэй дархлааны хамгаалалтыг бий болгодог бөгөөд ингэснээр аль нэг хувилбар дархлааны зарим хэсгээс зайлсхийсэн ч өвчний хүндрэл үүсэхээс сэргийлж чадах хангалттай хамгаалалт үлддэг. Үүнтэй адил зүй тогтол “Омикрон”-д давтагдана гэж Сигал хэлэв.

Хамгийн чухал нь вирус хүний ​​​​эс рүү “ACE2” рецептор гэж нэрлэгддэг молекулын хаалгаар дайрдаг. Хэрэв вирус хүний эс рүү нэвтрэх өөр рецептор олсон тохиолдолд бүх вакцинууд хэрэггүй хог болох байсан гэж нэмж хэлжээ.

Мөн тэрээр энэ судалгааг ердөө 12 хүнийг хамруулж, хурдан хугацаанд амьд вирусийг ургуулж, дээжийг нь туршилтанд оруулсан маш эрт үеийн туршилт гэдгийг онцлоод, илүү олон дээжид туршилт хийвэл энэ тоо өөрчлөгдөх боломжтой гэв.

Судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд Сигалын баг илүү олон дээжийг хамруулж, Өмнөд Африкт өргөн тархсан “Johnson & Johnson”-ы вакцин зэрэг өөр вакцинууд дээр туршилт хийхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: CNN

#“Pfizer” вакцин, #Коронавирус, #Омикрон,