Лхагва гарагт Өмнөд Африкт бүртгэгдсэн ковидын тохиолдлын тоо рекорд тогтоожээ. Уг дөрөв дэх давлагааг коронавирусийн “Омикрон” хувилбараас үүдэлтэй гэж үзэж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NICD) сүүлийн 24 цагийн дотор 26,976 шинэ тохиолдол бүртгэсэн нь долдугаар сарын эхэнд “Делта” хувилбарын давлагааны үеэр 26,485 тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлтийг давсан байна. Мөн Ковид-19-тэй холбоотой 54 хүн нас барж, 620 хүн эмнэлэгт хэвтсэн тухай мэдээлэв.

Батлагдсан халдвар, нас баралтын тооноос үзвэл Африк тивийн тахал өвчинд хамгийн их нэрвэгдсэн Өмнөд Африк улс нь арваннэгдүгээр сард дэлхий нийтэд “Омикрон” хувилбарын талаар анхааруулж байсан бол одоо халдварын тархалт дэлхий даяар нэмэгдэж магадгүй гэсэн түгшүүрийг төрүүлж байна.

Шинэ хувилбар анх батлагдсанаас хойш “Омикрон” нь дэлхийн 70 гаруй оронд илэрчээ.

Эрдэмтэд “Омикрон” хувилбар хурдан тархаж байгааг харгалзан халдварлах өндөр чадвартай гэж таамаглаж байгаа хэдий ч үүнээс үүдэлтэй өвчний хүндрэлийн талаар тодорхой дүгнэлт хийхэд эрт байна гэж үзэж байна.

Өмнөд Африкийн эмч, судлаачдын зарим жишээ мэдээллүүдээс үзэхэд “Омикрон” нь ихэвчлэн орон нутагт хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэж байгаа бөгөөд үүнийг өмнөх ковидын халдварын түвшин өндөр байсантай, мөн тус улсын насанд хүрсэн хүн амын 38 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдсантай холбон тайлбарлаж болохоор байна.

Түүнчлэн мягмар гарагт гаргасан бодит судалгаагаар “Pfizer-BioNTech”-ийн Ковид-19 вакцин нь “Омикрон” анх илэрснээс хойш вирусийн халдвар авсан хүмүүсийн дунд өвчний хүндрэлээс сэргийлэхэд муу үр дүн үзүүлснийг тогтоожээ.

Эх сурвалж: Reuters

#Омикрон, #Өмнөд Африк,