Цахим орчинд манай улсад "Омикрон" хувилбар орж ирсэн гэх албан эх сурвалжгүй мэдээлэл цацагдаад байна. Тухайлбал, зарим иргэд "Омикрон" тусчихлаа" гэх мэтээр бичиж эхлээд буй.

Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Омикрон" (2022.01.04 байдлаар) дотоодод бүртгэгдээгүй. Элдэв зүйл зөгнөж бичээд байгаа хүмүүст хэлэхэд, худал мэдээллийн уршгаар л төөрөгдөл үүснэ. Гадаадаас энэ вирусийг чирээд ирэх эрсдэл өндөр хэвээр байгаа. Энэ хүрээнд авч буй арга хэмжээг үгүйсгэнэ. Өвчлөл ороод ирвэл иргэн-эрүүл мэндийн салбар л хүнд байдалд орно" гэлээ.

#онцолсон, #Коронавирус, #Омикрон, #Омикрон хувилбар,