Энэтхэгт “COVID-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж буй энэ үед “омикрон” хувилбараар халдварласны дараа нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдэгджээ.

Ражастхан мужийн төлөөлөгчдийн мэдээлснээр, “омикрон” хувилбараар халдварласан нь тогтоогдоод байсан 73 настай эрэгтэй өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд нас барсан байна.

Өвчтөн өндөр настай байснаас гадна хүнд хэлбэрийн чихрийн шижнээр өвчилсөн байсан гэж Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтан Лав Агарвал баруун нутгийн Ражастхан мужид нас барсан тохиолдлын талаар мэдээлэх үеэрээ хэлжээ.

Энэтхэгт сүүлийн найман хоногт “COVID-19” халдварын тохиолдол 6.3 хувиар өссөн гэдгийг мөн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Анагаах ухааны судалгааны зөвлөлийн дарга Балрам Бхаргавагийн хэлснээр, “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдэж, “омикрон” хувилбар зарим хотод давамгайлан тархах төлөв ажиглагдаж эхэлсэн байна.

Энэтхэгт лхагва гарагт 58097 хүнээс халдвар илэрч, халдварын нийт тохиолдлын тоо 35.01 саяд хүрчээ. Тухайн хугацаанд халдварын улмаас 534 хүн нас барснаар ийм тохиолдлын тоо 482551-д хүрсэн байна.

Мөн улсын хэмжээнд “омикрон” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 2000 давсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Одоогоор олон хотод коронавирусний тархалтыг сааруулахын тулд нэмэлт хязгаарлалтыг тогтооно гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд нийслэл Шинэ Дели хотод амралтын өдрөөр хөл хорио тогтоохоор болоод байна.

Энэтхэг улс нь өнгөрсөн онд халдварын хамгийн хүнд давлагаануудын нэгд нэрвэгдэж, өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 400 мянга, нас барсан тохиолдлын тоо 4500 давж байсан тул халдварын нөхцөл байдал хүндэрч байгаад эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байна.

#Коронавирус, #Энэтхэг, #Энэтхэг улс,