“Их долоо”-ийн бүлгийн улсууд болон Австрали улс Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг энэ сарын сүүлээр эцэслэн тогтоохдоо хөвөгч ханшийн (floating rate) оронд тогтмол үнэ ашиглахаар тохиролцсон гэж эх сурвалжууд пүрэв гарагт мэдэгдэв.
АНУ-ын албаны хүмүүс болон “Их долоо”-ийн орнууд арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн далайгаар тээвэрлэх газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох асуудлаар сүүлийн хэдэн долоо хоногт эрчимтэй хэлэлцээр хийсэн.
Эцэст нь эвсэл үнийн дээд хязгаарыг тогтмол байхаар тохиролцсон нь зах зээлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчдын дарамтыг багасгана гэж үзэж байгааг эх сурвалж мэдэгдэв.
Анхны үнийг хараахан тогтоогоогүй байгаа ба ирэх долоо хоногт шийдвэр гарна гэж эх сурвалж хэлжээ. Эвслийн холбоотнууд тогтсон үнийг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчилж байхаар тохиролцсон байна.
Дэлхийн хамгийн том нефтийн үйлдвэрлэгчдийн нэг болох Оросын нефтийн нийлүүлэлт багассанаас болж Брент маркийн нефтийн үнэ өсвөл Оросын нефтийн үнэ дагаж өсөх магадлалтай тул хөвөгч үнийн систем нь Путинд ашигтай байх болно гэж эвсэл үзэж байгаа аж.
Гэсэн ч хоёр дахь эх сурвалж хөвөгч үнийг олон улсын Брент жишгээс доогуур тогтоосноор Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нийлүүлэлтээ бууруулж, механизмыг өөртөө ашигтайгаар эргүүлж магадгүй гэж эвсэл санаа зовж байгааг хэлжээ.
Түүхий нефтийн үнэд арванхоёрдугаар сарын 5-наас, нефтийн бүтээгдэхүүний үнэд хоёрдугаар сарын 5-наас дээд хязгаар тогтоохоор төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен болон “Их долоо”-ийн зарим албаны хүмүүс үнийн дээд хязгаар нь нийлүүлэлтэд нөлөөлөхгүйгээр Оросын санхүүжилтийг бууруулахад тусална гэж үзэж байна.
Орос улс үнийн дээд хязгаар тогтоосон орнуудад газрын тос нийлүүлэхээс татгалзана гэдгээ өмнө нь мэдэгдсэн.
Сангийн яам болон “Их долоо”-ийн орнууд, Европын холбоо, Австрали зэрэг эвслийн гишүүд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Их долоогийн бүлэг, #ОРос,