Хэрэв Хятад улс цөмийн зэвсгийн нөөцөө одоогийн хурдаар үргэлжлүүлэн нэмэгдүүлбэл 2035 он гэхэд 1,500 цөмийн цэнэгт хошууны нөөцтэй болох төлөвтэй байгааг Пентагон тайландаа дурджээ.

2020 онд АНУ Хятадыг 200-аас доош тооны цөмийн цэнэгт хошуутай гэж тооцоолж, арав гаруй жилийн дотор нөөцөө хоёр дахин нэмэгдүүлнэ гэж таамаглаж байв. Тэгвэл мягмар гарагт нийтлэгдсэн Хятадын зэвсэгт хүчний 2022 оны тайланд дурдсанаар ердөө хоёр жилийн хугацаанд Хятад улс 400 гаруй цэнэгт хошуу бүхий цөмийн зэвсгийн нөөцтэй болсон байна.

Хятад улс өөрийн нөөцөө “нарийн, үр ашигтай урьдчилан сэргийлэх стратеги” гэж тайлбарладаг ба АНУ болон Оросын цөмийн нөөцтэй харьцуулахад хамаагүй бага байгааг тэмдэглэдэг. Мөн Вашингтон цөмийн нөөцөө Хятадын хэмжээнд хүртэл бууруулбал яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан удаатай.

Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн (SIPRI) судалгааны төвийн мэдээлснээр АНУ 3,700 орчим цөмийн цэнэгт хошууны нөөцтэй бөгөөд үүнээс 1,740 орчим нь бэлэн байдалд байдаг байна.

Гэсэн ч Бээжин цөмийн зэвсгийн нөөцөө зузаатгахад анхаарал хандуулж, далай, хуурай газар, агаараас цөмийн цэнэгт хошуу харвах хувилбаруудад хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь Вашингтоныг түгшээж байна.

Аравдугаар сард болсон Коммунист намын их хурлын үеэр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Хятадын стратегийн саатуулах хүчийг бэхжүүлнэ гэж мэдэгдсэн нь ихэвчлэн цөмийн зэвсгийг тодорхойлоход хэрэглэгддэг нэр томьёо юм.

Батлан хамгаалахын тайланд Хятадыг нэг сая цэрэг бүхий байнгын армитай, хөлөг онгоцныхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг тэнгисийн цэргийн хүчинтэй, дэлхийн гурав дахь том агаарын хүчинтэй болохыг дурджээ. Мөн Хятадын зэвсгийн туршилт, дэвшилтэт технологийн хөгжүүлэлт хурдацтай байгааг онцолсон байна.

Түүнчлэн тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр Пентагоны өндөр албан тушаалтан Хятад улсыг АНУ-ын хувьд томоохон сорилт болох хүчин чадалтай цорын ганц орон болохыг хүлээн зөвшөөрчээ.

Хятадын зүгээс Тайваньд үзүүлэх дипломат харилцаа, эдийн засаг, улс төр, цэргийн дарамт шахалт нэмэгдэж байгааг тайланд дурдсан ч ойрын хугацаанд арал руу довтлохгүй гэж Вашингтон үзэж байгааг АНУ-ын албаны хүн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters, CNN

#АНУ, #Пентагон, #ХЯтад,