Европын холбооны албан тушаалтнууд бүх гишүүн орнууддаа Хятадаас ирэх жуулчдаас Ковидын шинжилгээний хариу шаардахыг “хатуу” зөвлөлөө.
Ковидын эсрэг бодлогын өөрчлөлтийн хүрээнд Хятад улс энэ ням гарагаас эхлэн хилийн хязгаарлалтаа цуцалж байгаа. Гэсэн ч тус улсад ковидын тохиолдлын тоо нэмэгдсээр, эмнэлгүүд болон чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрснийг хэвлэлүүд мэдээлж байна.
Нөхцөл байдлыг харгалзан ЕХ-ны зарим орнууд Хятадаас ирэх аялагчдад зориулж зарим арга хэмжээг нэвтрүүлээд байсан юм.
Тэгвэл лхагва гарагт ЕХ-ны 27 гишүүн орны албан тушаалтнуудаас бүрдсэн ЕХ-ны Улс төрийн хямралд хариу арга хэмжээ авах нэгдсэн бүлэг (IPCR) хуралдаж, шинжилгээний сөрөг хариу шаардах зөвлөмжийг баталжээ.
Мөн Хятадаас ирж буй болон явж буй нислэгийн бүх зорчигчид амны хаалт зүүх, Хятадаас ирж буй нислэгийн зорчигчдоос түүврийн аргаар шинжилгээ авах, мөн нисэх онгоцны буудлуудад бохир усны хяналтыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.
Франц, Испани, Итали улс шинжилгээний журмыг аль хэдийн нэвтрүүлсэн бол Герман зэрэг бусад улсууд нөхцөл байдлыг ажиглаж байна. ЕХ-оос гарсан Англи улс өнөөдрөөс эхлэн Хятадаас ирэх аялагчдаас нислэгээс өмнө шинжилгээний хариу шаардаж эхэлжээ.
Уг зөвлөмжийг гишүүд заавал дагаж мөрдөх шаардлагагүй ч гишүүн орнууд тус бүр өөрсдийн бодлогоо тодорхойлох эрхтэй. Одоогоор ЕХ-ны хэмжээнд нэгдсэн бодлого хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны өвчнөөс урьдчилан сэргийлэх агентлаг Европ тивд вакцинжуулалтын түвшин өндөр, мөн Хятадад тархсан хувилбарууд Европын Холбоонд аль хэдийн нэвтэрсэн тул Хятадаас ирэх аялагчдаас шинжилгээний хариу шаардах нь “үндэслэлгүй” гэж мэдэгдэж байв.
Лхагва гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Хятадад шинэ хувилбар илэрсэн нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн боловч энэ нь шинжилгээ, мэдээлэл дутмаг байгаатай холбоотой байж магадгүй гэж шинжээчид анхааруулжээ.
Хятадын эрх баригчид арванхоёрдугаар сараас хойш ердөө 22 хүн ковидоор нас барсан гэж мэдэгдсэн ч шинжлэх ухааны “Airfinity” компани тус улсад өдөрт хоёр сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 14,700 хүн нас барсан байж болзошгүй гэж тооцоолоод байгаа билээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #европ, #Европын холбоо, #КОВИД-19, #ХЯтад,