Даваа гарагт АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) томуугийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажил явуулдаг шиг эрүүл насанд хүрэгчдэд жил бүр Ковид-19 вакцины шинэчилсэн нэг тунг хийж байхыг санал болгожээ.
“FDA” мөн гадны зөвлөхүүдээс бүрдсэн багтаа зарим бага насны хүүхдүүд, өндөр настнууд болон дархлаа султай хүмүүст жил бүр хоёр удаа ковидын эсрэг вакцин хийх талаар бодож үзэхийг хүссэн байна. Ингэхдээ жил бүр ковидын хувилбаруудтай уялдуулан вакциныг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Энэ нь томуугийн вакциныг жил бүр өөрчилдөгтэй адил юм.
Одоогийн байдлаар АНУ-ын ихэнх хүмүүс вакцинаас хамааран дор хаяж 3-4 долоо хоногийн зайтай вакцины хоёр тунг, хэдэн сарын дараа нэмэлт тунг хийлгэж байгаа.
“Pfizer”-ийн хүүхэд, насан хүрэгчдэд зориулсан үндсэн вакцин гурван тунтай бөгөөд хоёр валенттай гурав дахь тунг нь хоёр сарын зайтай хийдэг.
Хэрэв багийн гишүүд саналыг дэмжвэл ковидын үндсэн хувилбар болон “Омикрон” хувилбарт чиглэсэн “Pfizer” болон “Moderna”-ийн хоёр валенттай вакцинуудыг зөвхөн нэмэлт вакцинжуулалтад биш, харин үндсэн вакцинжуулалтад ашиглах аж.
“FDA”-ийн гадны зөвлөхүүдээс бүрдсэн баг пүрэв гарагт болох хэсгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters

#FDA, #АНУ, #вакцин, #КОВИД-19,