Энэ оны эхний гурван сарын хугацаанд Оросын газрын тосны экспортын орлого 2022 оны сүүлийн улиралтай харьцуулахад бараг гуравны нэгээр буурсан гэж Киевийн Эдийн засгийн сургууль (KSE)-ийн саяхан хийсэн судалгаанаас иш татан “Financial Times” лхагва гарагт мэдээлэв.
Энэ нь Европын холбоо болон “Их долоо”-ийн орнууд Украины дайныг санхүүжүүлэх оролдлогод саад хийх зорилгоор Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнэд дээд хязгаар тогтоосонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.
“FT”-ийн мэдээлснээр 2023 оны эхний гурван сард Оросын боловсруулаагүй газрын тос болон боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтаас олсон нийт орлого 38.8 тэрбум доллар байсан нь өнгөрсөн оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаатай харьцуулахад 15.7 тэрбум доллароор буурсан дүн аж.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ЕХ Оросын боловсруулаагүй газрын тосны далайн тээвэрлэлтэд хориг тавихын зэрэгцээ Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг 60 ам.доллар байхаар тогтоосон.
Орлого огцом буурсан хэдий ч Оросын газрын тосны экспортын хэмжээ өнгөрсөн гуравдугаар сард сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшинд хүрч, өдөрт 8.1 сая баррель газрын тос тээвэрлэсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times

#газрын тос, #ОРос, #экспорт,