Халдварлах өндөр чадвартай “Омикрон”-ы дэд хувилбар болох “BA.2” дэлхий даяар давамгайлсан омог болсон хэдий ч олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд илүү халдвартай байж болзошгүй шинэ эрлийз хувилбарт анхаарлаа хандуулж байна.

“XE” хувилбар нь “Омикрон”-ы анхны хувилбар болох “BA.1” болон “үл үзэгдэх Омикрон” гэгддэг “BA.2”-ын генетик материалаас бүрдсэн рекомбинант буюу хосолсон хувилбар ажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гуравдугаар сарын 29-нд нийтэлсэн тархвар судлалын шинэчилсэн мэдээллээр “XE”-ыг “BA.2”-оос 10 хувиар илүү халдварлах чадвартай гэж тооцоолсон боловч судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд нэмэлт баримт шаардлагатай гэжээ.

Энэ хувилбарыг анх нэгдүгээр сарын дундуур Их Британид илрүүлсэн бөгөөд түүнээс хойш тус улсад 600 тохиолдол бүртгэгдээд байна.

Одоогоор Их Британийн Эрүүл Мэндийн Аюулгүй байдлын агентлаг мөн “XE” шинэ хувилбараас гадна “Делта” болон “BA.1” хувилбаруудаас бүрддэг “XD”, “XF” гэсэн хоёр рекомбинантууд хянаж байгаа гэж мэдэгдэв.

Их Британийн эрүүл мэндийн яамны эрх баригчид ДЭМБ-тай ижил хариу өгсөн бөгөөд “энэ хувилбарын өсөлтийн давуу тал эсвэл бусад шинж чанаруудын талаар дүгнэлт гаргах хангалттай нотолгоо байхгүй” гэж тайлбарлажээ.

Эрүүл Мэндийн Аюулгүй байдлын агентлагийн ахлах зөвлөх Сьюзан Хопкинс “Өвөрмөц рекомбинант ‘XE’ нь хувьсах хурдтай өсөлтийг харуулсан боловч жинхэнэ өсөх чадвартай эсэхийг бид хараахан баталж чадаагүй байна” гэж хэлсэн байна.

Эрүүл мэндийн ажилтнуудын үзэж байгаагаар рекомбинант хувилбарууд нь ердийн зүйл юм.

Хопкинс энэ талаар “Рекомбинант хувилбарууд нь ер бусын тохиолдол биш, ялангуяа хэд хэдэн хувилбарууд эргэлтэнд байгаа үед тохиолддог бөгөөд өнөөг хүртэл тахлын үеэр хэд хэдийг илрүүлсэн. Бусад хувилбаруудын адилаар ихэнх нь харьцангуй богино настай” гэж тайлбарлав.

Эх сурвалж: NBC

#Коронавирус, #Омикрон, #Тахал, #ХЯтад, #Цар тахал,