“Омикрон” хувилбарын хоёр шинэ дэд хувилбар нь өмнөх халдвараас үүссэн эсрэг биетүүдээс хангалттай сайн зайлсхийж чаддаг бөгөөд энэ нь шинэ давлагаа өдөөх боломжтой байна. Харин Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн цусанд үржих чадвар бага байгайг Өмнөд Африкийн эрдэмтэд тогтоожээ.

Өнгөрсөн сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Омикрон”-ы “BA.4” болон “BA.5” дэд хувилбаруудыг хяналтын жагсаалтдаа нэмсэн бөгөөд олон байгууллагын эрдэмтэд эдгээр дэд бүлгүүдийг судалсан байна. Тэд өнгөрсөн оны сүүлээр дэд хувилбарууд анх илрэх үед өмнө нь “Омикрон”-оор халдварлаж байсан 39 оролцогчоос цусны дээж авчээ.

Эдгээрээс найм нь “Pfizer”, долоо нь “Johnson & Johnson” гээд нийт 15 нь вакцин хийлгэсэн бол бусад 24 нь вакцин хийлгээгүй байсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэгдсэн эрдэмтдийн судалгаанд дурдсанаар вакцин хийлгэсэн бүлэгт вирусийг саармагжуулах чадвар ойролцоогоор тав дахин их байжээ.

Мөн “BA.4”, “BA.5”-д өртөх үед эсрэг биеийн үйлдвэрлэл нь “Омикрон”-ы анхны “BA.1” хувилбартай харьцуулахад гурав дахин буурсан байсан бол вакцин хийлгээгүй хүмүүсийн хувьд бараг найм дахин буурсан үзүүлэлттэй байжээ.

Баасан гарагт албаны хүмүүс болон эрдэмтэд Өмнөд Африкт ковидын тав дахь давлагаа хүлээгдэж байснаас эрт эхэлж магадгүй гэж анхааруулав. Түүнчлэн халдварын тоо тогтвортой нэмэгдэж байгааг “BA.4” болон “BA.5” дэд хувилбаруудаас үүдэлтэй хэмээн тайлбарласан байна.

Одоогийн байдлаар Өмнөд Африкийн 60 сая хүн амын дөнгөж 30 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа ба шинэ дэд хувилбаруудын эсрэг биеээс зугтах чадварыг харгалзан тус бүс нутагт ковидын шинэ давлагаа үүсэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Коронавирус, #Омикрон,