Энэтхэг улсад ковидын эсрэг вакцинд хамрагдсан хүн амын тоо хоёр тэрбумд хүрч, вакцинжуулалтын тоогоор Хятадын (3.4 тэрбум) дараа буюу хоёрдугаарт бичигджээ. Сүүлийн саруудад тус улсын олон мужид ковидын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор вакцины хэрэглээ мөн адил нэмэгдсэн байна.

Засгийн газар халдварын хяналтыг чангатгахыг муж улсуудад даалгаж, улсын хэмжээнд нэмэлт тунгийн хөтөлбөрийг өргөжүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн засгийн газар тусгаар тогтнолоо сэргээсний 75 жилийн ойг тохиолдуулан бүх насанд хүрэгчдэд нэмэлт буюу урьдчилан сэргийлэх тунг үнэ төлбөргүй хийх 75 хоногийн хугацаатай аяныг эхлүүлсэн.

Өнөөг хүртэл зөвхөн олон нийттэй харилцдаг хүмүүс, эрүүл мэндийн ажилтнууд болон 60-аас дээш насныхан нэмэлт тунд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй байв.

Нэмэлт тунгийн хөтөлбөрийг зарлахаас өмнө тус улс вакцины хоёр ба гурав дахь тун хоорондын зайг есөөс зургаан сар болгон бууруулсан байна.

Ингэснээр нэмэлт тунд хамрагдах боломжтой хүмүүсийн тоо нэмэгдсэн боловч өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэмэлт тун хийлгэх эрхтэй хүн амын 92 хувь нь хараахан вакциндаа хамрагдаагүй гэж “Hindustan Times” сонин мэдээлсэн байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр насанд хүрэгсдийн 98 хувь нь дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн бол 90 хувь нь бүрэн вакцинд хамрагджээ.

Өнөөг хүртэл Энэтхэгт 43.5 сая орчим ковидын тохиолдол бүртгэгдсэн нь АНУ-ын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Харин 525,242 нас баралтын тоогоор АНУ, Бразилын дараа орж байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын зарим мужид ковидын тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдсээр ням гарагт улсын хэмжээнд нийт 20,528 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр тоо аж.

Эх сурвалж: BBC

#Коронавирус, #Энэтхэг улс,