Цахим орчинд өсвөр насны эрэгтэй хүүхдийг боож, биед нь халдаж байгаа бичлэг тархаад байгаа. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Сайнбилэг мэдээлэл өглөө. Тухайн бичлэгт гарч байгаа хүүхдүүд ЕБС-ын сурагчид, нэг ангид сурдаггүй, "Тик ток"-оор танилцаж, таарамжгүй харилцааны улмаас уучлал гуйлгах зорилготой нэгнийхээ биед халдсан болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах:
1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Зөрлийн тухай хуулийн 5.3 "Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодох", 5.2 "Танхайрах" зөрчлөөр тус тус хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

#ЦЕГ, #цагдаагийн ахмад С.Сайнбилэг,