Гэрэл зургийг MPA.mn
Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ХДХВ-ийн халдвартай, мөн ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээлэл цахим орчинд тарааж байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдэгдлээ.
ХӨСҮТ-өөс мэдээлснээр, Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдээд байна. Харин 2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогджээ.
Нийт бүртгэгдсэн тохиолдлоос 73 хүн нас барсан, 40 хүн гадаад улсад амьдарч байгаа бол эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд 322 хүн хамрагдаж байгаа аж.
ХӨСҮТ мөн Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцын өндөр зэрэглэлтэй хамгаалагддагийг онцоллоо. ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүдэд “Нууцын гэрээ” байгуулж ажилладаг байна.
Түүнчлэн ХДХВ-ийн халдвартай 9 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн бөгөөд тэдгээрээс 15 нь эх давтан төрсөн байна. Харин эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй гэж ХӨСҮТ мэдээлэв.
Иймд цахим орчинд тархаж буй дээрх мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл бөгөөд хүний нэр төр, эрүүл мэндийн нууцтай холбоотой мэдээллийг хууль бусаар тараасан тохиолдолд холбогдох хариуцлага хүлээлгэхийг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587