Дээд шүүхийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар Ерөнхий шүүгчид өргөдөл гаргаж байгаа талаар Н.Ариунболд нарын өмгөөлөгчид мэдээлэл өглөө.

Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төслийн гол зорилгуудын нэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг буцаадаг зохицуулалтыг өөрчлөх явдал байсан бөгөөд Б.Энхбаяр тухайн үед “нотол, чадахгүй бол цагаатга” гэсэн зарчим эрх зүйн тогтолцоонд нутагших боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байв. 

Улмаар УИХ 2022 оны зургаадугаар сарын 3-нд уг хуулийн өөрчлөлтийг баталсан. Үүний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон юм. Ингэснээр давж заалдах болон хяналтын шатны шүүхийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх зүйн зохицуулалт хасагдсан. 

Одоогийн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах боломжтой гэж заасан байна. Харин өмнө нь байсан хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалт 1.3 дахь заалттай хамт хүчингүй болсон. 

Гэтэл Улсын дээд шүүх уг хуулийг хэрэгжүүлэхгүй, хуучин хуулиа мөрдөж байгааг эсэргүүцэн Н.Ариунболд нарын 14 өмгөөлөгч Дээд шүүхэд гомдол гаргаж байгаа аж.

Өмгөөлөгчдийн тавьж буй гол асуудал нь УИХ-аас хуулиар хассан “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” эрх шүүхийн практикт ямар хэлбэрээр хэрэгжиж байгаа, хэрэв хэрэг буцаасан үр дагавар бий болж байгаа бол ямар хуулийн заалтад үндэслэж байгаа вэ гэдэгт чиглэж байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #дээд шүүх, #өмгөөлөгч Н.Ариунболд,