Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CNN, MS NOW болон Politico мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг Цагаан ордонд нэвтрэхийг хориглолоо.
Трамп есдүгээр сарын 18-нд Truth Social хуудсаараа дамжуулан дээрх гурван хэвлэл мэдээллийн байгууллагыг “худал мэдээлэл” түгээдэг хэмээн буруутгаж, Цагаан ордонд нэвтрэх эрхийг нь “нэн даруй” цуцалж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр мөн бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ийм арга хэмжээ авч болзошгүйг анхааруулжээ.
Хоригийн дараагийн өдөр буюу есдүгээр сарын 19-нд CNN, MS NOW болон Politico-гийн Цагаан ордны сурвалжлагчид ажилдаа ирэх үедээ нэвтрэх эрхгүй болсон байна. Тэдний хэвлэлийн үнэмлэхийг хүчингүй болгож, зарим сэтгүүлчийн үнэмлэхийг Цагаан ордны хамгаалалтын албаныхан хураан авчээ.
CNN уг шийдвэрийг АНУ-ын Үндсэн хуулиар хамгаалагдсан хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бол MS NOW болон Politico мөн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрхээ хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Цагаан ордны сурвалжлагчдын холбоо (WHCA) уг шийдвэрийг шүүмжилж, хэвлэлийн байгууллагуудыг мэдээллийн агуулгад нь үндэслэн дур мэдэн нэвтрүүлэхгүй байх нь хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудал үүсгэж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Трампын засаг захиргаа өмнө нь Associated Press агентлагийн Цагаан ордон болон ерөнхийлөгчийн нислэгийн үеийн хэвлэлийн арга хэмжээнд оролцох эрхийг хязгаарласан бөгөөд уг асуудлаар шүүхийн маргаан үргэлжилж байна.
Эх сурвалж: Reuters

#CNN, #Трамп, #Цагаан ордон, #MS NOW, #Politico,