2026 оны есдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрэн хайх ажиллагаанд 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
Иймд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх дүүргийн 12-р хорооны ойролцоох нутаг дэвсгэрт оршин суудаг, зорчиж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1. Баавгайтай тааралдсан тохиолдолд ойртож болохгүй.
Аль болох тайван байж, аюулгүй зай барин тухайн газраас холдоно уу.
2. Баавгайг хөөж, үргээх, чанга дуу чимээ гарган цочоох, айлгахгүй байх.
Өөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа эрсдэлд үйлдэл хийхгүй байхыг анхаарна уу.
3. Зураг авах, бичлэг хийхээр ойртохгүй байх.
4. Хүүхэд болон өндөр настай иргэдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх.
Ялангуяа ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу.
5. Баавгайн талаарх мэдээлэл, мөр, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй байх, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлнэ үү.
Иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдаж байгаа тул тус бүс орчимд баавгайг харсан бол холбогдох байгууллагуудын 102, 77070840, 72720303, 11-310005 тус тус дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллана уу.
Мөн Богдхан уулын дархан цаазат газар болон ойролцоох уул, ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, нөхцөл байдал тогтворжих хүртэл ой, уулын бүсэд зорчихгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, БОУАӨЯ-аас анхаарууллаа.

#онцолсон, #шуурхай, #live, #Баавгай, #Сэрэмжлүүлэг, #Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн,