“Tesla”-ийн автомашины цонх хэтэрхий хурдан хаагдаж, энэ нь хүмүүсийн гар хурууг гэмтээж болзошгүй байгаа тул АНУ-д 1.1 сая орчим машинаа эргүүлэн татахаар болжээ.

Америкийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газраас шалгалт хийснээр ямар нэг саад тотгор илэрсэн үед цонх хурдан хаагдаж байгааг тогтоосон бөгөөд үүнийг аюулгүй байдлын стандартад нийцэхгүй гэж үзсэн байна.

Харин “Tesla” программ хангамжийн шинэчлэлт хийснээр асуудлыг засварлах боломжтой гэж тайлбарлав.

Компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “эргүүлэн татах” гэсэн нэр томьёог шүүмжилж “Нэр томьёо нь хуучирсан бөгөөд алдаатай байна. Энэ бол программ хангамжийн өчүүхэн шинэчлэл хийхэд шийдэгдэх асуудал. Бидний мэдэж байгаагаар хэн ч бэртэж гэмтээгүй” гэж “Twitter”-т жиргэжээ.

Тус компани наймдугаар сард үйлдвэрлэлийн туршилтын үеэр цонх автоматаар хаагдаж байгаа асуудлыг илрүүлсэн бөгөөд 2017-22 оны “Model 3” седан, 2020-21 оны “Model Y” “SUV” (спортын зориулалттай тээврийн хэрэгсэл), “Model S” седан, “Model X” “SUV” зэрэг дөрвөн загварыг эргүүлэн татахаар болсон байна.

Машины эзэмшигчдэд арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мэдэгдэл хүргүүлэх аж.

Компанийн мэдээлснээр есдүгээр сарын 13-наас хойш үйлдвэрлэсэн автомашинуудад үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэчилсэн программ хангамжийг аль хэдийн суулгасан байна.

Дэлхийн хамгийн том цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч нь холбооны аюулгүй байдлын зохицуулагчидтай удаа дараа зөрчилдөж байсан бөгөөд Илон Маск тус байгууллагын ажилчдыг “хөгжилтэй цагдаа” гэж нэрлэж байсан удаатай.

Өмнө нь “Tesla” арын харах камер, капотны түгжээ, суудлын бүсний сануулга, дууны системийн программ хангамжид үүссэн доголдлуудын улмаас автомашинаа эргүүлэн татаж байжээ.

Эх сурвалж: BBC

#Tesla,