ДЭЛХИЙН МЭДЭЭ

Кыргызэд Ерөнхийлөгчийн сонгууль болов

Кыргыз Улсад парламентын сонгуулийн дүнг будлиантай гэж үзсэн сөрөг хүчнийхэн эсэргүүцэн жагсаж, хувьсгал хийснээс хойш гурван сарын дараа буюу өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль, бүх нийтийн санал асуулга боллоо. Энэ удаад тэд Төрийн тэргүүнээ сонгохоос гадна Ерөнхийлөгчийн засаглалд шилжих, эсэх талаар саналаа өгч буй. Энэ удаагийн сонгуульд 17 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэдний сайд, шүүгч, депутат, тусгай алба, банканд алба хашиж байсан хүмүүс байна.

Сонгуулийн дүн гараагүй байгаа ч Садыр Жапаров ялалт байгуулж магадгүй хэмээн ажиглагчид онцолж байгаа юм. Өдгөө 52 настай тэрбээр аравдугаар сарын хувьсгалын үеэр шоронгоос суллагдаж, эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч болсон бөгөөд энэ хугацаанд нэр хүнд нь чамгүй өссөн.

Улс төрийн хямрал нүүрлэсэн өнгөрсөн хугацаанд тэрбээр Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцроход том нөлөө үзүүлж, Төрийн тэргүүний үүргийг түр хугацаанд гүйцэтгэж байв. Садыр Жапаров Үндсэн хуулийн шинэчлэлийг санаачилсан бөгөөд энэ удаагийн бүх нийтийн санал асуулгаар ард түмэн Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нэгийг сонгох юм.

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet