“томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Томуугийн Үндэсний Төвөөс томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн”-ийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд, ХӨСҮТ-ийн мэргэжилтэнгүүд болон орон нутгийн ЗДТГ болон ЭМГ, НЭ төлөөллүүд оролцлоо.

2022-2023 оны өвөл дэлхий даяар Томуугийн хүнд эрсдэл өндөр давалгаа үүсэх эрсдэл үүсээд байгааг дэлхийн олон орны судлаачид анхааруулж байгаа билээ.

Цар тахлын дараагаар томуугийн тандалт, сэргийлэлтийг шинэ түвшинд гаргахаар энэ удаагийн Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөнийг “Томуу, коронавируст халдвар (КОВИД-19)-ын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, тоон мэдээний чанарыг сайжруулах” зорилгын хүрээнд өвчлөлийн өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, цаашид баримтлах стратеги түүнчлэн улирлын томуу, томуугийн хүндрэлийн үнэлгээний дүнд үндэслэн шийдвэр гаргах чадавхыг сайжруулах” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Томуугийн улирлыг угтуулан 2019-2021 онд Томуугийн эсрэг 649,560 тун вакциныг бага насны хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид, жирэмсэн болон 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн амыг дархлаажуулалтад хамруулж байсан. Тэгвэл энэ жил 545,000 тун вакциныг захиалж, вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн сэргийлэлт ба тандалтыг ДЭМБ шинэ зөвлөмжийн дагуу хийхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гараал байгаа билээ.

Иймээс томуугийн дэгдэлтийн үед нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургамж бусад салбарын хамтын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах, цар тахлын алдаа оноог томуутай тэмцэхэд ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэн зөвлөлдөх юм.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдлын талаарх товч танилцуулга

Манай улсад коронавируст халдварын дотоодын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2022 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 983,778 тохиолдол бүртгэгдээд байна. Тус хугацаанд манай улс SARS-CoV-2 виурсийн D614G, Альфа (B.1.1.7), Дельта (B.1.617.2), Омикрон BА.1, ВА.2 болон BA.4, ВА.5 хувилбарын шалтгаант нийт 5 удаагийн цартахлын давалгаанд өртөөд байна.

Сүүлийн 7 хоног (40 дүгээр долоо хоног)-ийн байдлаар нийт 564 шинэ тохиолдол бүртгэгдэж, бх-ПГУ шинжилгээ эерэг хувь 4.5%-д хүрсэн ба өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.7%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 40 дүгээр долоо хоногт бүртгэгдсэн нийт тохиолдлын 271(48.0%) нь Улаанбаатар хотод, 293(52.0%) орон нутагт бүртгэгдсэн. Тархалтын түвшний үнэлгээгээр улсын хэмжээнд “Ногоон” түвшинд байгаа хэдий ч Булган, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хөвсгөл аймгууд “Шар” түвшинд байна.

2022 оны 9 дүгээр сарын эхэн үеэс эмнэлзүйн хүндэвтэр шинж тэмдэг бүхий өвчтөний тоо нэмэгдэж, хөнгөн өвчтөний тоо буурсан ба 40 дүгээр долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 3.4% нь хөнгөн, 54.2% нь хүндэвтэр, 38.9% нь хүнд, 3.4% нь нэн хүнд байна. Өвчлөл 18-аас дээш насны хүмүүсийн дунд өндөр бүртгэгдэж байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нийт тохиолдол дахь нас баралтын түвшин 0.21, УБ хотод 0.25 байна. Дархан-Уул (0.38), Төв (0.28%), Говьсүмбэр (0.27), Хэнтий (0.26), Орхон (0.25), Дорнод (0.24), Хөвсгөл (0.24), Архангай (0.23), Булган (0.22) аймгуудад улсын дундаж (0.21)-ээс өндөр байна. Тухайн насны бүлэг дэх хүн амын тоонд коронавируст халдвар (КОВИД-19)-ын шалтгаант нас баралтыг харьцуулахад 60-69 насанд нас баралт хамгийн их 557 (26.1%) хувийг эзэлж байна

Улсын хэмжээнд 2022 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 89.6% (2,283,021), (өмнөх долоо хоногт 89.5%), 2-р тунгийн хамралт 85.7% (2,183,792), (өмнөх 7 хоногт 85.6%), 3-р тунгийн хамралт 53.6% (1,056,470), (өмнөх 7 хоногт 53.5%) байна. Өссөн дүнгээр 4-р тунд 138,991 хүн хамрагдсан байна (Зураг 12.2.1). Өссөн дүнгээр 6,428 жирэмсэн эмэгтэй, 8,020 хөхүүл эмэгтэй хамрагдаад байна.

ТТӨ-ий нөхцөл байдлын талаарх товч танилцуулга

Сүүлийн жилүүдийн ТТӨ-ий хөдлөлзүйгээс харвал 2015-2020 онд ТТӨ 10 дугаар сарын эхэн үеэс эхлэн нэмэгдэж, 12-3 дугаар сард оргил үедээ хүрч ойролцоогоор 4 долоо хоног үргэлжлээд, 4 дүгээр сарын сүүлч үеэс буурдаг зүй тогтол ажиглагдаж байв. Харин 2020/2021 онд ТТӨ 10 дугаар сард идэвхжилийн түвшинд шилжиж 11 дүгээр сард огцом буурч улирал хоорондын түвшинд хүрсэн ч 2021/2022 онд томуугийн A(H2), B вирус, амьсгалын замын синцитиал вирус болон томуу төст вирусууд орчилд байж, улирал харьцангуй удаан үргэлжилсэн.

2022 оны 39 дүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор 232,616 хүн үйлчлүүлсний 17,277 (7.4%) нь ТТӨ-тэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7,469 хэвтэгсдийн 795 (10.6%) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)”-гээр “Идэвхжлийн түвшин”-д байна. УТТЦХҮ-гээр улирал хоорондын түвшинд 5 (өмнөх долоо хоногт-9), идэвхжлийн түвшинд 15 (өмнөх долоо хоногт-11) аймаг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Булган, Сэлэнгэ, Увс аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжсэн байна.

Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ 10.6% (Улаанбаатар 14.1%, аймаг 8.2%)-ийг эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5%-иар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 19.6%-иар бага байна. 2022 оны 10-р сарын 03-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 52.7% (орон нутаг 37.1%, нийслэл 70.5%) АЗЦХХ-тай ба өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.4%-иар нэмэгдсэн байна.

ТТӨ-ий шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд нийт дуудлагын 9.4% (Улаанбаатар 12.6%, аймаг 14.0%)-ийг эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.3%-иар бага байна.

АЗЦХХ-ын шалтгаантай нас баралт Хан-Уул дүүрэгт-1, Дархан-Уул аймагт-1, нийт 2 тохиолдол бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид томуугийн харуулдан тандалтын эмнэлгээс ирсэн 79 сорьцонд илрүүлэх шинжилгээ хийхэд 17 (21.5%) сорьцонд риновирус, 2 (2.5%) сорьцонд бокавирус, 1 (1.3%) сорьцонд амьсгалын замын синцитиал вирус тус тус илэрсэн байна.

#онцолсон, #live, #вакцин, #Коронавирус, #томуу,