Хятадын онлайн худалдааны “Alibaba” групп  хиймэл оюунд суурилсан “Quark” хэмээх ухаалаг нүдний шилийг худалдаанд гаргалаа. Ингэснээр тэд “Meta” зэрэг томоохон технологийн компаниудын “ноёрхож” буй хиймэл оюунд суурилсан зүүдэг төхөөрөмжийн зах зээлд албан ёсоор хөл тавьж байна.