Хятадын онлайн худалдааны “Alibaba” групп хиймэл оюунд суурилсан “Quark” хэмээх ухаалаг нүдний шилийг худалдаанд гаргалаа. Ингэснээр тэд “Meta” зэрэг томоохон технологийн компаниудын “ноёрхож” буй хиймэл оюунд суурилсан зүүдэг төхөөрөмжийн зах зээлд албан ёсоор хөл тавьж байна.
Энэхүү төхөөрөмжийн үнэ 1899 юаниас эхэлж байгаа бөгөөд энгийн харааны шил шиг харагддагаараа онцлог аж.
“Alibaba”-гийн мэдээлснээр, энэхүү ухаалаг шил нь “Alipay”, “Taobao” зэрэг аппуудтай холбогдон ажиллаж, шууд орчуулга хийх, үнэ таних, хайлтыг чиглүүлэх зэрэг үйлдлийг автоматчилж, хялбар болгох юм.
Хиймэл оюуны зах зээлд өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед тус компани энэ төрлийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулсаар байгаа бөгөөд өнгөрсөн сард мөн AI чатботоо шинэчилсэн хувилбараар гаргажээ.
“Quark” нүдний шил нь “Tmall”, “JD.com”, “Douyin” зэрэг цахим платформуудад худалдаалагдаж эхэлсэн байна.
Хиймэл оюунд суурилсан зүүдэг төхөөрөмжийн зах зээлийн 80 хувийг одоогоор “Meta” эзэлж буй бол “Apple Vision Pro”, “Samsung Galaxy XR” зэрэг бүтээгдэхүүнүүд ч хүчтэй өрсөлдөж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Alibaba, #хиймэл оюунд суурилсан нүдний шил,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3538