newswire

Б.Махбалд 13 жилийн хорих ял оноолоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яамны дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг эцэслэн шийдлээ. Түүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш удааширч, гэм бурууг хэлэлцэх хурал нь 10 гаруй удаа хойшилж байсан юм. Шүүх бүрэлдэхээн нийслэлийн Прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад 13 жилийн ял оноов. Бүр тодруулбал, шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалд Эрүүгийн хуулийн 10.1-2 дах хэсэгт зааснаар хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзлээ. Улмаар гэм буруутайд тооцож, дээрх дурдсан хугацаанд хорих шийдвэр гаргасан байна. Хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.Хэргийг эргэн сануулахад, Зам,тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагт хүн амина хэрэг гарсан байдаг. Хэргийн мөрөөр хуулийн байгууллага мөрдөн байцаалт явуулж, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн болохыг тогтоосон билээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet