БАЙГАЛЬ ОРЧИН

Булган, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрт 98,560 га талбай өртжээ

Гэрэл зургийг MPA.mn

-Булган, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа-

Он гарсаар, энэ сарын 20-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг 8 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98,560 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын  нутаг “Бөгтөрийн нуруу” гэх газар энэ сарын 18-ны өдөр гарсан түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллан энэ сарын 20-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраалаа.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт энэ сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийн голомтод Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд ажиллан энэ сарын 20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраагаад байна. Өнөөдрийн байдлаар түймрийн дуудлага бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet