ДЭЛХИЙН МЭДЭЭ

2023 онд Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцнэ

НҮБ-ын тооцооллоор мягмар гарагт дэлхийн хүн ам найман тэрбумын босгыг давсан. Энэ нь сүүлийн 12 жилийн хугацаанд дэлхийн хүн ам нэг тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг юм.

“Энэхүү урьд өмнө байгаагүй өсөлт нь нийгмийн эрүүл мэнд, хоол тэжээл, хувийн ариун цэвэр, анагаах ухаан сайжирснаар хүний ​​дундаж наслалт аажмаар нэмэгдэж байгаатай холбоотой. Энэ нь мөн зарим улс оронд төрөлтийн түвшин өндөр, тогтвортой байсны үр дүн” гэж НҮБ-ын мэдэгдэлд дурджээ.

Дундаж орлоготой орнууд, тэр дундаа Азийн орнууд сүүлийн арван жилд хамгийн их өсөлтийг үзүүлсэн бөгөөд хүн ам нь 2011 оноос хойш 700 саяар нэмэгдсэн байна. Энэтхэгийн хүн ам хамгийн ихээр буюу 180 сая орчмоор нэмэгдсэн ба ирэх онд Хятадыг гүйцэж дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох төлөвтэй байна.

Хэдийгээр дэлхийн хүн ам шинэ дээд цэгтээ хүрч байгаа ч өсөлтийн хурд нь жил бүр тогтмол буурч байгааг хүн ам зүйчид тэмдэглэжээ.

НҮБ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн таамаглалаар дэлхийн хүн ам 2037 онд есөн тэрбум, 2080-аад онд 10.4 тэрбумд хүрч, 2100 он хүртэл энэ түвшиндээ байх төлөвтэй байна.

Мөн НҮБ-ын мэдээлснээр Ази тивд цаашид хүн амын өсөлт буурч, Сахарын цөлөөс урагш Африкийн бүс нутагт төрөлт нэмэгдэх хандлагатай байна.

2050 он хүртэл дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувийг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Бүгд Найрамдах Танзани гэсэн найман улс бүрдүүлнэ гэж тооцоолжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet