УЛС ТӨР

Ц.Элбэгдорж: ОХУ-д амьдарч байгаа үндэстний цөөнх дайны бамбай болж байна. Ерөнхийлөгч Путин та дайнаа зогсоо

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр “Үүнээс ч хүнд үед удамт монголчуудаа дэмжиж, эвийг хичээж, их үйлсийг бүтээж явсан. Цөстэй, зүрхтэй, ухаантай их өвөг дээдсийн үр сад билээ бид. Монгол хүн монгол хүндээ Эх орон нь байх цаг ирж байна.

Биднээс хоёр дахин их монголчууд дэлхийн хээлэнд тархан амьдардаг. Хүн нь биш газар нутаг нь, баялаг нь гэх сувдагуудын дундаас монгол хүнээ эрхэмлэж, улам олон болох, улам хүчирхэгжин нэгдэх цаг ирж байна. Өмнө нь хууль, шийдэл санал болгож явлаа.

Одоо Монгол Улсыг гэх монголчуудаа сонсож, ухаалаг шийдэл гаргаж эхлэх цаг. Олны санаа оломгүй далай. Монгол хүн бол Монгол түмний үнэт өв, хосгүй баялаг бас боломж. Монгол Монголоо хайрлах бас дэмжих цаг” гэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet