COVID-19

Хантавирус: Хятадын иргэн шинэ төрлийн вирусээр өвчилж нас барсан нь тогтоогдлоо

Хятадын Юунан мужид коронавирусээс өөр төрлийн, хантавирус гэх халдвар авсан эрэгтэй нас барлаа. Тодруулбал, Хятадын “Global Times” сонинд мэдээлснээр тэрээр ажлаасаа Шандун муж руу буцах замдаа автобусанд нас барсан байна. Автобусанд өвчтөнтэй хамт явсан 32 хүнд шинжилгээ хийжээ. Хантавирусын тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр шуурхай тарж, өөр нэгэн “Ковид-19” халдвар шинээр дэлгэрэх нь хэмээн сандралдаж эхэлжээ. Гэвч коронавирус буюу буюу “Ковид-19”өөс ялгаатай нь хантавирус агаар дуслын замаар халддаггүй аж. Хантавирусын халдвар авсан хүмүүс ихэвчлэн вирус тээж буй хархнаас халдварласан байдаг. “Гэрийн эргэн тойронд үлдсэн мэрэгчид Хантавирус тархах өндөр эрсдэлтэй. Хэрвээ вирусийн халдвар авбал ямар ч эрүүл хүн шууд өвднө” гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудсанд бичсэн байна. Хэдийгээр Хантавирус хүнээс хүнд халддаггүй ч мэрэгчийн шээс, ялгадаст хүрсэний дараа нүд, хамар амандаа хүрвэл халдварлах эрсдэлтэй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet