НИЙГЭМ

Томуу, томуу төст өвчин нэмэгджээ

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай штабын 116 алба хаагчид нийслэлийн 8 товчоонд хяналт тандалтын үйл ажиллагаа явуулж байна. Өчигдрийн байдлаар дээрх товчоогоор орсон 8072, гарсан 8840 нийт 16912 тээврийн хэрэгсэл, орсон 26740, гарсан 27730, нийт 54470 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 1098 төрийн албан хаагч 266 чиглэлд ажиллаж, 2642 зөрчил илрүүлсэн байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрийн өгсөн мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр нийт 1647 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий аж. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолойг зайлж, орон гэртээ агаар сэлгэлт хийх ёстойг дуулгалаа.

Манай улсын хувьд коронавирусын өвчлөлөөр 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1951 хүн ажиглалтад бий.   

Хэвлэлийн хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдээс ирсэн асуултын дагуу холбогдох албаныхан хариулт өглөө.    

-Шар усны үерт өртөх эрсдэлтэй 3000 өрхийг нүүлгэн шилжүүлэх үү?

-Судалгаагаар дээрх 3000 өрх нь хөдөө, орон нутгаас Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн газар нутагт зөвшөөрөлгүйгээр буусан. Холбогдох албаныхан эдгээр өрхөд албан шаардлагыг хүргүүлдэг боловч нүүдэггүй. Хотын удирдлагууд дээрх иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдсэний дараагаар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллага шаардлагуудыг өгч ажиллана. 

-Онцгой дэглэмийн энэ үед хөл хорионд байгаа иргэдээс зөрчил илэрсэн үү?

-Нийслэлийн хэмжээнд 9 амралт, сувлилд иргэдийг тусгаарлаж байгаа. Ноцтой зөрчил илрээгүй. Улаанбаатар хотын 8 товчоодод хяналт тавин ажиллаж байхад ОХУ-аас импортолж буй хүнсний бүтээгдэхүүнийг Алтанбулагийн хилд ариутгал хийчихээд 22-ын товчоо руу шууд нэвтрүүлэх гэсэн зөрчил илэрсэн. Дашрамд дурьдахад, Цагааннуур, Алтанбулагийн боомтууд энэ сарын 28-нд бүрэн хаагдах тул оюутан сурагчид, иргэд хил хаахаас өмнө нэвтрэх хэрэгтэй.

-Хөл хорионд байгаа иргэдэд учирч буй хүндрэл юу байгаа вэ. Иргэдийн зүгээс хэдий хэр хэмжээний төлбөр төлж байна вэ?

-Хөл хорионд байгаа нэг иргэнээс өдөрт 50 мянган төгрөгөөр тооцож төлбөр авч байгаа. Төлбөрийг тухайн иргэн өөрөө төлөх ёстой. Энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй учир иргэдэд зочид буудлын үйлчилгээ үзүүлэхгүй. Тиймээс эмч нарын өгсөн зөвлөмж, зөвлөгөөг дагаж, өрөөнөөсөө дур мэдэн гарахгүй, цонхоороо шүлсээ хаяхгүй байх хэрэгтэй. 14 хоногийн дараа хөл хорионоос гарсан иргэд утсандаа апплекейшн суулгаж, тэдгээр иргэдийн байршлыг тогтоох ажлыг зохион байгуулж байна. Энэ нь тухайн иргэн хөл хорионоос гарсан ч эмнэлгийн ажилтны хяналтад байна гэсэн үг. Хэрэв иргэд гар утсаа хаа нэгтээ үлдээж явсан тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet