ДЭЛХИЙН МЭДЭЭ

Испани улсад коронавирусийн 1500 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Испани улсад орон нутгийн цагаар баасан гарагийн 18:00 цагаас хойш Covid-19 вирусийн 1500 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Дээрх тохиолдлоос 1000 орчим нь нийслэл Мадрид хотод илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн тоо 5753 хүрээд байна. Мөн 136 хүн уг вирусээр нас барсан бөгөөд 517 хүнийг эмчилжээ. Испанийн Засгийн газар улсын хэмжээнд онцгой байдал зарлах төлөвтэй байгаа бөгөөд парламентын зөвшөөрөл шаардагдах хүртэл 15 хоног хүлээх нь.

Онцгой байдлын хүрээнд хүмүүсийн хөл хөдөлгөөн, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж, чухал шаардлагатай хүнсний хэрэглээнд норм тогтоох ба бүтээгдэхүүн, үйлчилгээнд хорио тавих аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet