Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.08) хуралдаан 10.49 цагт Улсын Их Хурлын 15 гишүүн хүрэлцэн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргалав.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэлэлцлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, П.Наранбаяр, Б.Тулга, Д.Ганбат, С.Эрдэнэболд нар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Батлан хамгаалах яамнаас бүх шатны боловсролын хөтөлбөрт цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил олгох агуулгыг тусгах, ахлах ангийн сурагчдад зориулсан цэрэг, иргэний хамгаалалтын бэлтгэлийг шинэ агуулга стандартын дагуу боловсруулах арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байгааг тодруулсан гишүүдийн асуултад “Батлан хамгаалах яам, Боловсролын яамтай хамтран цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах туршилтыг энэ жил эхлүүлж, цэргийн түүх дээр тулгуурлаад цаашид цэргийн анхан шатын бэлтгэлийг хангах хөтөлбөрийг Орхон, Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймаг болон Нийслэлийн 14 дүгээр дунд сургуулиудад хэрэгжиж байна. Үр дүнг үнэлээд, улмаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна. Энэ хичээлийн багшаар батлан хамгаалах салбараас тэтгэвэрт чөлөөндөө гарсан ахмадууд ажиллаж байна” хэмээн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг хариулав.

Төрийн айлчлалын бүрэлдэхүүн болон төсөв дэх төлөвлөлтийн талаарх асуултад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Төрийн ёслолын журмын дагуу төрийн болон албан ёсны айлчлал, ажлын айлчлалыг зохион байгуулдаг хэмээн хариулт өгсөн. Гадаад харилцааны яамны хөрөнгө оруулалтын зардал дунд Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байрны асуудлыг шийдвэрлэх зардал тусгагдсан эсэхийг, Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх бололцоо бий эсэхийг гишүүд асууж байлаа. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн холбогдох журамд зөвхөн 1 дүгээр курсийн “А” үнэлгээтэй оюутныг элсүүлэхээр заасны дагуу анх 500 оюутан элсүүлдэг байсан бол өнөөдөр хамрагдах хүрээг өргөжүүлж 1-3 дугаар курсийн “А” үнэлгээтэй оюутнуудыг элсүүлдэг болж 2000 элсэгч авч байгаа гэдгийг салбарын яамнаас мэдээллээ. Хөтөлбөрт хамрагдах тоог орон байраар хангах боломжийнхоо хүрээнд тогтоодог аж.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд өнөөдрийн байдлаар нийтдээ 23 газар өөрийн өмчтэй, бусад нь бол түрээсэлдэг гэдгийг салбарын яамны холбогдох албан тушаалтан мэдээллээд, өмчийн байрдадаа тогтмол засвар, үйлчилгээ шаардлагатай байдаг талаар дурдав. Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны барилгыг шинэчлэхэд 30 орчим сая ам.доллар болох тул Сангийн яамтай зөвлөлдөөд төсөвт ачаалал болгохгүйгээр одоогийн байраа 28-30 орчим сая ам.доллароор худалдаж, уг төсвөөрөө бэлэн объект худалдаад авах шийдлийг ярилцсан гэв. Үүний тулд хууль тогтоомжийн дагуу төсөвт холбогдох арга хэмжээг тусгасан байх шаардлагатай байдгийг тайлбарласан. Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байрлал нь үнэ цэнтэй гэдгийг гишүүд хэлээд, байрыг нь засварлах нь оновчтой гэдэг саналыг хэлж байв. Монгол Улсын иргэд ямар хэчнээн төрлийн гадаад паспортоор, хэдэн улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчиж байгаа, ирэх онд үүнийг хэрхэн нэмэгдүүлэх гэж байгааг лавласан асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Манай улсын энгийн гадаад паспорттой иргэд 30 улсад визгүй зорчиж байна. Дипломат болон албан паспорттой иргэд 72 улсад визгүй зорчиж байгаа. Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах, нөхцөлийг нь хөнгөвчлөх зэрэг яриа хэлэлцээ тогтмол үргэлжилдэг. Одоо БНСУ-тай үе шаттай яриа хэлэлцээ хийж байна. Ирэх онд Өмнөд Америкийн болон далайн зарим улстай эл асуудлаар тохиролцож байна” хэмээсэн. Түүнчлэн гишүүд хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гийн үйл ажиллагаа, төсвийн талаар, Батлан хамгаалах яамны төсвийн талаар, цахим гадаад паспортын чанарын асуудлаар, Засгийн газрын гадаад өрийн талаар, онцгой байдлын байгууллагын төлөвлөсөн 13 төсөл, арга хэмжээний 90.5 тэрбум төгрөгийн зардлын тодорхой хувийн задаргааг тодруулж, нэгбүрчлэн ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ирэх жилүүдэд гадаад орчны болон олон улсын дэг журмын эрс өөрчлөлтийг тооцож, үүсээд буй нөхцөл, тулгараад байгаа сорилтуудыг зөв оношилж, даван туулах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо онцгой анхаарч, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогоо чамбайруулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэх, дээшлүүлэхэд анхаарч, төрийн бодлогын уялдааг хангах шаардлагатай гэдгийг төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийхдээ анхаарах саналыг Ж.Энхбаяр, П.Наранбаяр, Б.Тулга нарын гишүүд хэлсэн.

Монгол Улсын гадаад харилцааны бодлогын үр дүнг дипломат арга хэмжээ, уулзалт, санамж бичгийн тоогоор бус, Монгол Улсад татсан хөрөнгө оруулалт, нэмэгдүүлсэн экспорт, нээсэн зах зээл, бий болгосон ажлын байр, иргэдэд өгсөн бодит үр өгөөжөөр хэмждэг үр дүнд суурилсан тогтолцоонд шилжих шаардлагатай талаар Л.Энхнасан гишүүн байр сууриа илэрхийллээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Монголын эрх ашгийг хамгийн дээд түвшинд хангаж байгалийн хий дамжуулах хоолойн төслийг урагшлуулах асуудалд анхаарах талаар Х.Болормаа гишүүн санал хэлсэн бол Х.Жангабыл гишүүн төслийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарын асуудалд онцгой анхаарах шаардлагын талаар санал хэлсэн.

Ийнхүү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

#live, #парламент, #улсын их хурал, #АБГББХ, #PARLIAMENT.MN, #их хурал,