Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины Киев мужид ОХУ-ын дроны халдлагын улмаас гурван хүүхэд, нэг эмэгтэй амиа алдсан талаар Украины орон нутгийн эрх баригчид мэдээллээ.

Халдлага есдүгээр сарын 19-ний шөнө болон дараагийн өдөр үргэлжилсэн байна. Фастив дүүргийн Глеваха сууринд дрон хувийн орон сууцанд туссаны улмаас 39 настай эмэгтэй, түүний хоёр бага насны хүүхэд болох хүү, охин амиа алджээ.

Мөн Вышгород дүүрэгт дроны халдлагын үеэр шархадсан хүүхэд эмнэлэгт нас барснаар тус мужид амиа алдсан хүний тоо дөрөвт хүрчээ. Ингэснээр нийт гурван хүүхэд, нэг эмэгтэй амь үрэгдсэн байна.

Киев мужийн таван дүүрэгт нийт 31 объект халдлагын улмаас гэмтэж, хамгийн их хохирол Фастив дүүрэгт бүртгэгджээ. Тус дүүрэгт орон сууц, үйлдвэрлэл болон аж ахуйн зориулалттай барилга байгууламж, хөдөө аж ахуйн үйлдвэрийн талбай, 17 автомашин гэмтсэн байна.

Reuters агентлагийн мэдээлснээр Киев болон ойр орчмын бүс нутагт өдрийн турш дроны довтолгоо үргэлжилсэн бөгөөд Украины нийслэлд мөн дроны хэлтэрхий унаж, нэг хүн шархаджээ.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Укриан,