Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Хятадын TianGong Ultra хүн дүрст робот 100 метрийн зайг 8.64 секундэд туулж, дэлхийн хурдан гүйгч Усэйн Болтын 9.58 секундын амжилтыг давжээ. Энэхүү амжилтыг Бээжин хотод болсон Дэлхийн хүн дүрст роботын наадмын үеэр үзүүлсэн байна.
Гэвч роботын хөгжүүлэгчид хурдны рекордоос илүүтэй роботыг өдөр тутмын бодит ажилд ашиглах зорилт тавьж байна. TianGong Ultra-г хөгжүүлж буй X-Humanoid компани үйлдвэрлэлийн салбарт хайрцаг зөөх зэрэг туршилтыг хэдийн эхлүүлжээ. Мөн жижиг загварын Omni робот 17 давхар барилгын шатаар өгсөж туршигдсан байна.
Мэргэжилтнүүдийн хувьд хүн дүрст роботын дараагийн том сорилт нь тогтвортой ажиллагаа, тоормослох чадвар, эрчим хүчний хэрэглээ болон хиймэл оюуны бие даасан ажиллагааг сайжруулах явдал юм.
Хөгжүүлэгчид цаашид ийм роботыг хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ, хяналт шалгалт, тэрчлэн аврах ажиллагаанд ашиглах боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#робот,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587