Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Флорида мужийн Майами хотын олон улсын нисэх онгоцны буудалд "Amazon" компанийн ачааны онгоц осолдож, наад зах нь таван хүн амиа алдсан байна. Мөн таван хүн гэмтэж, тэдний гурав нь хүнд байдалтай байгаа аж.
Ослын үеэр "Amazon Prime Air" компанийн нислэг үйлдэж байсан "Boeing 767-300" онгоц ням гарагт орон нутгийн цагаар 14:00 орчимд Майамигийн олон улсын нисэх буудалд газардах үедээ зурвасыг хэтрэн гарч, замд байсан хэд хэдэн автомашинтай мөргөлджээ. Үүний дараа онгоцонд гал гарч, их хэмжээний утаа тархсан байна.
Тус онгоц Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотоос Майами руу нисэж байсан бөгөөд "Amazon"-ийн нэрийн өмнөөс 21 Air компани нислэгийг гүйцэтгэж байжээ.
Ослын дараа нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, аврах ажиллагаанд 60 гаруй аврах нэгж, 200 орчим алба хаагч ажилласан байна. Онгоцноос түлш алдагдсан тул гал унтраах болон аврах ажиллагаа хүндрэлтэй байжээ.

Одоогоор амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийн нэрийг албан ёсоор мэдээлээгүй байна. Онгоцны нисгэгч болон туслах нисгэгч ослын дараа бүхээгтээ гацсан бөгөөд аврах ажиллагаа явуулжээ.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) болон холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэв. "Amazon" компани орон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллаж, осолд өртсөн хүмүүсийн аюулгүй байдал, тусламжийг нэн тэргүүнд тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3586