Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Иран улс АНУ-ын хориг арга хэмжээнээс үүдэн хүндэрсэн эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахад анхаарч, дотоодын эдийн засгийн шинэчлэлээ эрчимжүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ Ираны парламентын дарга Мохаммад Багер Калибаф улс орных нь ашиг сонирхол, аюулгүй байдалд дахин халдлага үйлдвэл “илүү хурдан, илүү хүчтэй, илүү хүнд” хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

Энэ мэдэгдэл нь АНУ, Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн дахин ширүүссэн үед гарч байна. АНУ-ын тал Ираны гурван нефтийн танкерт цохилт өгсөн бол Ираны Хувьсгалт гвард АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр хөлөг рүү баллистик пуужин харвасан.

Мөн Иран Ормузын хоолойд хязгаарлалттай бүс тогтоохоор төлөвлөж байгаа нь дэлхийн нефтийн тээвэр болон зах зээлд шинэ эрсдэл үүсгэж байна.

Зургадугаар сард тохирсон гал зогсоох хэлэлцээр хэрэгжихээ больж, дипломат замаар тохиролцоонд хүрэх оролдлого одоогоор ахиц багатай байгаа.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #иран, #Ормуз,