Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хийх хэлэлцээний үеэр зэвсэгт сөргөлдөөний улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг хөндөнө гэж мэдэгджээ.

Тэрбээр Ираны тал АНУ-аас цэргийн ажиллагааныхаа төлөө нөхөн төлбөр шаардаж байгаатай холбогдуулан ийм байр суурь илэрхийлсэн байна. Иран улс АНУ цэргийн түрэмгийллээ зогсоож, учирсан хохирлыг барагдуулах нь сөргөлдөөнийг зохицуулах урьдчилсан нөхцөл гэж мэдэгдээд байгаа юм.

Харин Трамп “Би Иранаас нөхөн төлбөр шаардаж байна” хэмээн мэдэгдэж, зөвхөн өнөөгийн сөргөлдөөний хохирлоор хязгаарлахгүй, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Америкийн объектуудад халдсан болон сүүлийн 50 жилийн хугацаанд Ираны эрх баригчид эсэргүүцэгчдээ хөнөөсөн гэх асуудлаар ч нөхөн төлбөр шаардах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

АНУ, Иран өнгөрсөн зургадугаар сард санамж бичиг байгуулж, гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч удалгүй талууд бие биенээ гал зогсоох дэглэм зөрчсөн хэмээн буруутгаж, сөргөлдөөн дахин үргэлжилсэн байна.

Трамп Ирантай хэлэлцээ хийхэд ойртсон талаар удаа дараа мэдэгдсэн ч одоогоор тодорхой ахиц гараагүй байна. Харин Ираны тал АНУ-ыг боомтын бүслэлтээ зогсоож, газрын тосны салбарт тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Truth Social, Axios, BBC

#АНУ, #иран, #Трамп,