Хятадын зүүн хэсгийг дайран өнгөрч буй “Dolphin” хар салхины нөлөөгөөр Шанхай хотод хүчтэй аадар бороо орж, үерийн нөхцөл байдал үүсээд байна. Хар салхи Жэжян мужид газардсаны дараа суларсан ч Шанхай болон ойролцоох бүс нутгуудад их хэмжээний хур тунадас авчирчээ.

Шанхайн зарим дүүрэгт үерийн ус өвдөг хүрэх хэмжээнд нэмэгдэж, зам талбай усанд автсан байна. Цаг агаарын хүнд нөхцөлөөс шалтгаалан Жиньшань дүүрэгт зайлшгүй шаардлагатайгаас бусад үйлчилгээг түр зогсоожээ.

Мөн хүчтэй аадар бороо, салхины улмаас хотын агаарын тээвэрт томоохон саатал гарч, Шанхайн нисэх буудлуудад 950 орчим нислэг цуцлагдсан нь нийт нислэгийн хөдөлгөөний 40 орчим хувьд нөлөөлсөн байна.

“Dolphin” хар салхи Хятадын төв хэсгийг чиглэн хөдөлж байгаа бөгөөд Хубэй, Хэнань зэрэг мужид мөн хүчтэй бороо орох төлөвтэй байна. Бээжин хотод ч аадар бороо, үер, хөрсний гулгалтын эрсдэлийн талаар сэрэмжлүүлэг гаргажээ.

Цаг уурын байгууллагуудын мэдээллээр шуурганы нөлөөгөөр ойрын өдрүүдэд Хятадын хэд хэдэн бүс нутагт үргэлжилсэн хүчтэй аадар бороо, үерийн эрсдэл хэвээр байх төлөвтэй байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters