АҮЭБЯ-аас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АИ-92 автобензиний нийлүүлэлтийг тасралтгүй хангах хүрээнд Сүхбаатар боомтоор шатахууны импорт хэвийн үргэлжилж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.

2026 оны наймдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар боомтоор 43 вагон буюу 2,580 тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж иржээ. Тус шатахууныг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөнүүдэд хүргэж, өнөөдөр агуулахуудад буулгаж байна.

Мөн наймдугаар сарын 6-ны өдрийн 02:30 цагт 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин улсын хилээр нэвтэрч, буух өртөөнүүд рүү илгээгээд байгаа аж.

Албаныхны мэдээлснээр, наймдугаар сарын 1–5-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 автобензин импортолсон байна.

Үүнээс гадна ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирэхээр төлөвлөгджээ.

Төмөр зам, гааль болон холбогдох байгууллагууд импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран шатахууныг агуулах болон шатахуун түгээх станцуудад 24 цагаар тасралтгүй тээвэрлэн хүргэж, дотоодын шатахууны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байгааг мэдээлэв.

#онцолсон, #live,