Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Их Британид трансжендер хүмүүсийн нэг хүйстэнд зориулсан ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө болон эмнэлгийн тасаг зэрэг байгууламжийг ашиглахтай холбоотой шинэ журам наймдугаар сарын 5-наас хэрэгжиж эхэллээ. Шинэ зохицуулалтын дагуу эдгээр байгууламжийг тухайн хүний төрөх үеийн биологийн хүйсээр ашиглуулах бөгөөд өөрийгөө тодорхойлсон жендэрээр нь ашиглуулахгүй.
Энэхүү өөрчлөлт нь Их Британийн Дээд шүүхийн 2025 оны шийдвэрийн дараа Хүний эрх, тэгш байдлын комиссоос (EHRC) боловсруулсан албан ёсны удирдамжийн хүрээнд хэрэгжиж байна. Журам нь ресторан, спортын төв, үсчин, орон нутгийн төрийн үйлчилгээ, эмнэлэг зэрэг олон нийтийн байгууллагуудад хамаарах аж.
Гэсэн хэдий ч шинэ журам нь трансжендер хүмүүсийн эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон гэсэн үг биш юм. Тэд Equality Act 2010 хуулийн хүрээнд "жендэрийн шилжилт" (gender reassignment)-ийн үндэслэлээр ялгаварлан гадуурхалтаас хамгаалагдсан хэвээр байна. Мөн байгууллагууд боломжтой тохиолдолд түгжээтэй, бүх хүнд зориулсан тусдаа ариун цэврийн өрөө зэрэг шийдлийг бий болгохыг зөвлөжээ.
Шинэ журмыг дэмжигчид эмэгтэйчүүдийн аюулгүй байдал болон нэг хүйстэнд зориулсан орон зайн зориулалтыг хамгаалах алхам гэж үзэж байгаа бол хүний эрхийн болон трансжендер иргэдийн эрхийг хамгаалах байгууллагууд уг шийдвэр нь трансжендер хүмүүсийг нийгмээс тусгаарлаж, өдөр тутмын амьдралд нь хүндрэл учруулж болзошгүй хэмээн шүүмжилж байна.
Эх сурвалж: The Times