АНУ-ын Стэнфордын их сургуульд долоодугаар сарын 1–3-нд болсон Олон улсын Логикийн олимпиад (International Logic Olympiad)-ын дэлхийн финалын дунд ангийн ангилалд Монгол Улсын төлөөлөл, "Орчлон" сургуулийн 7-р ангийн сурагч Л.Арин багаараа өрсөлдөн дэлхийн хоёрдугаар байрт шалгарлаа.

Тус тэмцээний дэлхийн финалд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 60 гаруй шилдэг оролцогч оролцож, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвараараа өрсөлдсөн байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон Л.Арин дэлхийн шилдэг оролцогчдын дунд амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэнээр монгол сурагчдын логик сэтгэлгээ, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дахин нотолсон бахархам амжилтыг үзүүлэв.

Энэхүү амжилт нь Монголын сурагчдын олон улсын оюуны олимпиадад гаргаж буй амжилтын буухиаг үргэлжлүүлж, залуу үеийн мэдлэг, ур чадвар дэлхийн түвшинд хүрснийг харуулсан онцлох үйл явдал боллоо.  

#Олон улсын логикийн олимпиад,