ОХУ наймдугаар сарын 5-нд шилжих шөнө Украины нийслэл Киев болон ойр орчмын бүсэд баллистик пуужин, дроноор томоохон цохилт өгсний улмаас дор хаяж 17 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский халдлагын гол бай нь иргэний зориулалттай агуулах, ложистикийн төвүүд, төмөр замын байгууламж болон үйлдвэрлэлийн объектууд байсан гэж мэдэгдэв. Цохилтын улмаас Украины томоохон жижиглэн худалдааны сүлжээнүүдийн агуулах, түгээлтийн төвүүд ихээхэн эвдэрсэн байна.
Украины Агаарын цэргийн хүчин ОХУ нийт 115 дрон, олон тооны пуужин харваснаас ихэнх дроныг устгасан ч баллистик пуужингуудыг сөнөөж чадаагүй гэж мэдээлжээ. Зеленский үүнийг агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийн пуужингийн хомсдолтой холбон тайлбарлаж, барууны холбоотнуудаас агаарын хамгаалалтын тусламжаа яаралтай нэмэгдүүлэхийг уриалсан байна.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам уг ажиллагаагаар цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан ложистикийн төвүүд, дроны эд анги хадгалдаг байгууламжуудыг онилсон бөгөөд төлөвлөсөн бүх байг устгасан гэж мэдэгджээ.
Энэ нь сүүлийн долоо хоногуудад Киев хотод болсон хамгийн том баллистик халдлагуудын нэг бөгөөд Украины тал энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг онилсон гэж буруутгаж байгаа бол ОХУ цэргийн зориулалттай объектуудыг цохисон гэсэн байр сууриа хадгалсаар байна.
Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585