Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Херсон хотод гудамжинд хүнсний ногоо худалдаалж байсан энгийн иргэн рүү дрон хөөж довтолсон гэх дүрс бичлэг нийтлэгдсэний дараа Украины эрх баригчид ОХУ-ыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгалаа.
Украины цагдаагийн байгууллагын нийтэлсэн, Reuters агентлагийн байршлыг нь баталгаажуулсан бичлэгт 52 настай Юрий нэртэй худалдаачин ачааны автомашиныхаа ойролцоо байх үед нисгэгчгүй төхөөрөмж түүнийг мөрдөн хөөж, улмаар дэлбэрч байгаа нь дүрслэгджээ. Довтолгооны улмаас тэрээр хөл болон нуруундаа хэлтэрхийн шарх авч эмнэлэгт хүргэгдсэн бол тухайн үед хамт байсан эхнэр нь гэмтээгүй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү халдлагыг энгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой ажиллагааны нэг хэсэг гэж үзэж, ОХУ-д үзүүлэх олон улсын дарамтыг нэмэгдүүлэхийг уриалав. Харин Гадаад хэргийн сайд Андрей Сибиха энгийн иргэнийг санаатай онилсон нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг ноцтой зөрчсөн, дайны гэмт хэрэгт тооцогдоно гэж мэдэгджээ.
НҮБ-ын мэдээлснээр 2026 онд Украинд энгийн иргэдийн хохирол эрс өсөж, оны эхний хагаст 1,300 гаруй хүн амиа алдаж, 8,000 орчим хүн шархадсан бөгөөд ихэнх нь Оросын пуужин, дроны цохилтын улмаас өртсөн байна.
ОХУ өмнө нь энгийн иргэдийг санаатай онилдог гэх буруутгалыг няцааж, зөвхөн цэргийн болон цэргийн зориулалттай объектуудад цохилт өгдөг хэмээн мэдэгдсээр ирсэн юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3585