Италийн нэрт дорно дахин судлаач, Ази судлалын эрдэмтэн Жузеппе Туччигийн амьдрал, эрдэм шинжилгээний өвийг олон нийтэд сурталчлах “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” олон улсын үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэнгийн санаачилгаар Мачератагийн их сургууль, Газар дундын тэнгис ба Дорно дахины судлалын олон улсын холбоо хамтран зохион байгуулж байна. Мөн Италийн Элчин сайдын яам, Чингис хаан Үндэсний музей, Arte Nomade, Archivio Storico Luce–Cinecittà, Ром хотын Иргэншлийн музей хамтран ажиллажээ.
Үзэсгэлэнд Жузеппе Туччигийн (1894–1984) судалгааны бүтээл, архивын баримт, гэрэл зураг болон шинжлэх ухааны өвийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд ирэх 8 дугаар сарын 5-ныг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн нээлтийн хүрээнд “Жузеппе Туччигийн Монголтой холбогдох судалгаа, түүний бүтээлийн Итали–Монголын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж, эрдэмтэн судлаачид Туччигийн Монгол судлал дахь өв, ач холбогдлын талаар илтгэл хэлэлцүүлэв.
Нээлтийн арга хэмжээнд Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, Чингис хаан Үндэсний музейн дэд захирал Д.Эрдмаа, Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэнгийн Ерөнхий захирал Федерико Роберто Антонелли, үзэсгэлэнгийн ерөнхий куратор Оскар Налесини, Италийн Мачератагийн их сургуулийн захирал Жон Маккоурт болон хоёр улсын соёл, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөгчид оролцов.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #онцлох зураг,