Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Малайз дахь рохинжа дүрвэгсдийн хүүхдүүдэд зориулсан сургуулиуд цахим орчинд үзэн ядах агуулга, худал мэдээлэл эрчимтэй тархсаны улмаас хаагдах эрсдэлтэй нүүр тулж байна. Хүний эрх хамгаалагчдын мэдээлснээр энэ оны долоодугаар сарын байдлаар дор хаяж есөн сургууль үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд сурагчид болон багш нарын аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсчээ.

12 настай рохинжа охин Нур сургуульдаа явж байхдаа үл таних хүмүүсээс "Та нар манай улсыг эзлэх гэж байна уу?" гэсэн сүрдүүлэг хүлээн авсны дараа хичээлдээ явахаа больжээ. Түүнтэй адил олон хүүхэд айдас, дарамтын улмаас боловсрол эзэмших боломжгүй болж, эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрээс гаргахаас эмээж байгаа аж.

Малайзын хууль тогтоомжийн дагуу дүрвэгсдийн хүүхдүүд улсын сургуулиудад суралцах эрхгүй тул тэд зөвхөн олон нийтийн болон сайн дурын байгууллагын ажиллуулдаг сургуулиудад боловсрол эзэмшдэг. Гэвч сүүлийн үед зөвшөөрөлгүй сургуулиудад хийсэн шалгалт, хаалтын арга хэмжээ болон аюулгүй байдлын эрсдэлээс шалтгаалан олон сургууль хаалгаа барихаас өөр аргагүй болсон байна.

Рохинжа иргэдийн эсрэг үзэн ядалт тавдугаар сараас эхлэн эрчимжсэн бөгөөд нийгмийн сүлжээнд худал мэдээлэл, хүчирхийлэлд уриалсан нийтлэл, хувийн мэдээллийг нь нийтлэх (doxxing) зэрэг үйлдэл олноор тархжээ. Хүний эрхийн байгууллагууд Малайзын эрх баригчид болон сошиал платформуудыг үзэн ядах агуулгаа таслан зогсоож, дүрвэгсдийн аюулгүй байдал, боловсролын эрхийг хамгаалах талаар илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалж байна.

#Малайз, #рохинжа хүүхдүүд,